Аюулгүй байдал
Хэнтэй явахаа урьдчилж мэд.
«100% аюулгүй» гэж амлахгүй. Юу хийдгээ, юу хараахан бэлэн болоогүйгээ тодорхой хэлье.
Таныг авах машин
2468 УБАБолд · Toyota Prius · цагаан
Жолоочид хэлэх PIN
Апп-д байгаа
Суухаас буух хүртэл.
Ажилтан шалгасан жолооч
Үнэмлэх, машины гэрчилгээ, хариуцлагын даатгал, оношилгоог ажилтан биечлэн шалгаж баталсны дараа л аялал нийтлэх эрх нээгдэнэ. Хугацаа нь дуусвал эрх хаагдана.
Суух бүрд шинэ PIN
Захиалга бүрд өөр 4 оронтой код. Жолооч таны кодыг оруулж байж аялал эхэлнэ. «Буруу машин» товч кодыг шууд солиж, ажилтанд мэдэгдэнэ.
2 секунд дарах SOS
Итгэлт хүмүүст тань байршил, машин, шууд холбоосыг илгээж, «102 руу залгах» товч гаргана. Өөрөө автоматаар залгахгүй.
Итгэлт хүмүүс (3 хүртэл)
Аяллаа холбоосоор хуваалцана: жолооч, машин, дугаар, явц. Холбоос аялал дууссанаас 60 минутын дараа хаагдана.
Утасны дугаар нууц
Жолооч, зорчигч бие биеийнхээ дугаарыг харахгүй. Апп доторх чат, дуудлагаар холбогдоно, бичлэг хийхгүй.
Харилцан үнэлгээ
Хоёр тал бие биеэ үнэлнэ. Дундаж 4.3-аас доош бол сануулга, 4.0-оос доош бол ажилтан хянана. Автоматаар хаахгүй, хүн шийднэ.
Нөхцөлтэй
Нөхцөл бүрдмэгц нээгдэх зүйл.
Бэлэн болоогүйг бэлэн гэж хэлэхгүй. Нээгдсэн өдөр нь энд шинэчилнэ.
Зөвхөн эмэгтэй жолооч, зорчигчийн сонголт
Чиглэлд баталгаажсан 8 эмэгтэй жолооч бүртгэгдмэгц нээгдэнэ. Хүйсийг ажилтан шалгана, өөрөө сонгож болохгүй.
18 хүртэлх насны хүүхэд зөвхөн насанд хүрэгчтэй
Хүүхэд суудал эзэлж, бүтэн үнэ төлнө. 7 хүртэлх насны хүүхдэд хүүхдийн суудал заавал. Жолоочид урьдчилж мэдэгдэнэ.
Таны мэдээлэл
Жолоочид таны нэр, суух цэг л харагдана. Гэрийн хаяг харагдахгүй. Утасны дугаарыг тань сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд зарахгүй.
Тусламж
Утас 9510 8809, имэйл smartkailamn@gmail.com. Ажилтан ажлын өдөр 06:00–21:30 ажиллана. Тусламжийн шугам 24 цагийн биш.
Яаралтай үед шууд 102 руу залгаарай.
Жолоочид
Суудал нээгдэхэд мэдэгдье.
Утасны дугаараа үлдээгээрэй. Нээгдмэгц энэ дугаарт мэдэгдэнэ.